Их Британиас Франц улсыг чиглэн хөөрсөн "PA-28" нисэх онгоц Английн сувгийн дээгүүр нисч явахдаа радараас алга болж, сураггүй болжээ. Энэхүү жижиг онгоц нь өчигдөр өдөр Их Британийн Уорикшир хотын ойролцоох Уэллесбюрнээс Францын Ле-Туке-Пари-Плаж бүс нутагт очихоор хөөрсөн байв.
Нисэх онгоцыг сүйрсэн гэж таамаглаж байгаа бөгөөд хоёр хүн зорчиж явжээ. Францын эргийн харуулынхан нисэх онгоцны сэгийг Английн суваг орчмоор эрэн хайж байгаа аж. Эрэн хайх ажиллагааг Францын талаас хоёр нисэх онгоц, нэг завьтай гүйцэтгэж байгаа бол Их Британийн нисэх онгоц эрлийн ажиллагаанд оролцож байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС