Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 13-15 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар