АН-ын эвлэрлийн төлөө Ж.Батсуурь зөв нүүдэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

АН-ын эвлэрлийн төлөө Ж.Батсуурь зөв нүүдэл хийлээ

АН-ын эвлэрлийн төлөө Ж.Батсуурь зөв нүүдэл хийлээ

Хоёр тамга, хоер даргатай үйл ажиллагаа явуулж ирсэн АН-ын дотоод маргаан эцэслэгдэж, Улсын дээд шүүхээс  Ардчилсан намыг төлөөлж, С.Эрдэнэ нарын ирүүлсэн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэж, дүрмийн өөрчлөлт нь  Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзсэн юм.

Иймээс АН-д явагдаж буй хууль бус сунгаанаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж байгаагаа зарлалаа.  Түүнтэй хамт экс Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөж байсан юм.

Уг сунгаанаас нэрээ татсан шалтгаанаа Ж.Батсуурь тайлбарлахдаа “Булаалгасан боломжоо эргүүлж авна гэсэн мөрийн хөтөлбөртэй ажиллалаа. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ талаар Дотоод сонгуулийн хороонд хандаж, шинэчилсэн дүрмийн дагуу сонгуулийг шинээр зохион байгуулахыг хүссэн ч татгалзсан хариу авлаа. Тиймээс миний бие сонгуулиас нэрээ татаж байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь энэхүү сунгааг хууль бус болохыг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг юм.

Ийнхүү сөрөг хүчинд өрнөж буй үйл явдлыг харахад Х.Баттулгаас бусад нь жинхэнэ АН дээрээ эвлэлдэн нэгдэх бололтой. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр намын гишүүддээ хандаж эвлэлдэн нэгдэхийг уриалсан юм. Мөн С.Эрдэнийн зүгээс Улсын дээд шүүхийн бүртгэж авсан шинэ дүрэм журмын дагуу  намын шинэ, хүчтэй лидерийг  тодруулна гэдгээ зарласан.

 Тэгэхээр Х.Баттулга энэхүү хууль бус сунгаагаар ялалт байгууллаа ч АН-ын дарга болж чадахгүй нь бодит үнэн юм.

УИХ-ын хоёр дараалсан сонгуульд АН  ялагдсан хүлээсэн нь өөрсдийнх нь дотооод хэрүүл талцалтай холбоотой. Нэн ялангуяа Х.Баттулгын оролцоотойгоор АН гудамжинд гарсан гэхэд буруудахгүй.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд МАН-тай хамтарч,  хамаг хүчээ АН-ыг  харлуулах, ялагдуулахад зарцуулсан. Өдгөө ч АН-ыг хагалан бутаргах ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа билээ.

Түүний талаар хуульч Х.Тэмүүжин “Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг! АН-ын гишүүдийн гайхшран, эргэлзэн харж, зарим нэг нь бахдан дагаж яваа энэ "СУНГАА" сунгаа биш л дээ. Яг үнэндээ хойдууд Баттулгаар дамжуулж АН-ыг худалдан авах, Женкогийн тоглоомын намаар ардчиллыг "шоглоом" болгох ажил л хийгдэж байгаа! ҮБХ сунгаа зарлаагүй байхад зөвхөн зохион байгуулалт хариуцах ёстой Дотоод сонгуулийн хороо сунгаа зарлаад, эзэддээ гавьяа байгууллаа, хариуд нь тийм албан тушаал өг хэмээн наймаалцаж, сунгааг хийдүүлнэ гэдэг угаасаа дүрмийн бус луйварын ажил төдий зүйл!

Хэцүүхэн хэрүүл, сэхэхгүй хор найруулгатай дахиад нэг жилийг АН туулах нь. Гадна, дотны сорилтоо давж нэг нам хэвээрээ үлдэх үү, тарж бутраад үзэл зарчмаараа зам замаа хөөхүү гэдэг их сонголтын өмнө ирлээ!” гэж нүүр номдоо байр сууриа илэрхийлжээ.

Ардчилсан намд цаашдаа жинхэнэ шинэ сэргэлт хэрэгтэй болсон. Үүнийг ч АН-ынхан өөрсдөө олж харж байгаа гэж найдъя. Ямар ч байсан тамга тэмдэг, дарга цэрэг тойрсон хэрүүл нь нэг  талдаа гарснаар АН үзэл бодол, үнэт зүйлээ олж авч, түүн дээрээ эвлэлдэн нэгдэх шаардлагатай болж байна.  Үүний төлөө Ж.Батсуурийн улс төрийн өнөөдрийн нүүдэл нь зөв бөгөөд үнэндээ үүрдийн дайсан ба нөхөр гэж улс төрд байдаггүй билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ХахаХаха
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж