Путиныг хорт хавдрын эмч байнга дагадаг

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Путиныг хорт хавдрын эмч байнга дагадаг

Путиныг хорт хавдрын эмч байнга дагадаг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг бамбай булчирхайн хорт хавдрын чиглэлээр мэргэшсэн эмч байнга дагалддаг болохыг "Daily mail" мэдээлэв.

Москвагийн Клиникийн төв эмнэлгийн мэс заслын эмч Евгений Селиванов Оросын төрийн тэргүүний очих дуртай Хар тэнгисийн эргийн Сочи амралтын газар руу 35-аас доошгүй удаа нисчээ. Тус докторын диссертаци нь "Бамбай булчирхайн хорт хавдартай өндөр настнуудын оношлогоо, мэс заслын эмчилгээний онцлог" гэсэн сэдэвтэй байв. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн гэж үзэж байна.

Орост хаагдсан, одоо гадаадаас ажиллаж байгаа "Project" нэртэй эрэн сурвалжлах мэдээллийн хэрэгслээр Путиныг эрүүл мэндийн асуудалтай байхдаа дайн зарласан гэжээ. Түүнчлэн Путины нүүр, хүзүүний эргэн тойронд хавдсан харагдаж байгаа. Бид Кремлийн гол нууцыг танд дэлгэнэ гэж амласан. Энэ бол мэдээж Владимир Путины эрүүл мэндийн асуудал" гэж "Project" мэдээлэв.

Путиныг бамбай булчирхайн хорт хавдрын эмчээс гадна мэдрэлийн мэс засалч дагаж явдаг гэжээ.

Путин 2020 оны долдугаар сард ууган охин Мариягийн босс болох Дотоод шүүрэл судлалын үндэсний эмнэлгийн судалгааны төвийн дарга Иван Дедовтой уулзсан. Тухайн үед Дедов түүнд бамбай булчирхайн хорт хавдрын тархалт өндөр байгаа талаар ярьж, хагалгааны дараах үсэрхийлэлтэй тэмцдэг шинэ дааврын бэлдмэл Тирогинийн талаар зөвлөж байсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж