“EHouse.mn” барилгын нэгдсэн портал сайт нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

“EHouse.mn” барилгын нэгдсэн портал сайт нээлтээ хийлээ

“EHouse.mn” барилгын нэгдсэн портал сайт нээлтээ хийлээ

Барилгын чиглэлийн бүхий л мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг олгох www.ehouse.mn сайт өнөөдөр нээлтээ хийлээ. Уншигч авхай та энэхүү сайтад зочилсноор барилгатай холбоотой бүх төрлийн зөвлөгөө, барилгын материал, орон сууц, амины орон сууцны талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой. Мөн  барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг ч авч болно.

Хэвлэлийн салбарт төрөлжсөн мэдээллийн цахим сайтын орон зай үгүйлэгдэж байгаа. “Сутра медиа” хэвлэл мэдээлэл, медиа чиглэлийн мэргэшсэн агентлаг энэхүү орон зайг нөхөх зорилгоор “Өөрөө байшингаа барьж буй хүмүүсийн туршлага хуваалцах газар” фэйсбүүкийн группыг хөгжүүлдэг. Тэгвэл энэхүү үйл ажиллагаагаа өргөжүүлж, барилгын нэгдсэн мэдээллийн портал сайтыг нээж байна.

Бид барилгатай холбоотой бүхий л зөвлөгөө, мэдээллийг нэвтрүүлэг, подкаст, мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага, фото сурвалжилга гээд сэтгүүлзүйн бүх төрлөөр бэлтгэн хүргэж эхэллээ. Манай мэргэшсэн хамт олны бэлтгэсэн, бусдаас ялгарах, төрөлжсөн контентууд барилгын салбарын мэдээллийн хоосон орон зайг нөхнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж