Брюс Уиллис эрүүл мэндийн шалтгаанаар эд хөрөнгөө заржээ

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Брюс Уиллис эрүүл мэндийн шалтгаанаар эд хөрөнгөө заржээ

Брюс Уиллис эрүүл мэндийн шалтгаанаар эд хөрөнгөө заржээ

Алдарт жүжигчин Брюс Уиллис эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 65 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгөө заржээ.

Өдгөө 67 настай Уиллис тархины доройтлын эмгэгтэй болсон тухай түүний гэр бүл Лхагва гаригт зарласан. Холливудын домогт жүжигчин ийнхүү 44 жилийн турш үргэлжилсэн карьерынхаа хөшгийг татжээ. Түүний эхнэр "Victoria’s secret"-ийн модель Эмма Хэминг юм. Тэд 13 жил ханилж буй бөгөөд өдгөө Лос Анжелесын Брентвуд Парк дахь 9.8 сая ам.долларын харшид амьдардаг.

Хэл ярианд нөлөөлдөг энэ өвчин Уиллист анх хэзээ оношлогдсон нь тодорхойгүй. Гэсэн хэдий ч 2018 оноос хойш  олны хайртай жүжигчин үл хөдлөх хөрөнгөө эрс багасгасан гэсэн мэдээлэл байна.

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сард тэрбээр Манхэттэн дэх пентхаусаа зах зээлд гаргаж, долоо хоногийн дотор 18 сая ам.доллараар заржээ. Уг пентхаус нь зургаан унтлагын өрөө, 6000 метр квадрат талбайтай. Дараа нь аравдугаар сард Айдахо дахь үл хөдлөх хөрөнгөө 5 саяар заржээ. Уг харш нь оддын очих дуртай "Sun valley" цанын баазын ойролцоо байрладаг. Улмаар 2019 оны наймдугаар сард Уилс Карибын тэнгисийн хайртай эдлэн газраа зарахаар шийджээ. Тэнд 2009 онд Хэмингтэй гэрлэж байсан аж. Тэрхүү үл хөдлөх хөрөнгө 27 сая ам.доллар хүрчээ. Мөн оныхоо арванхоёрдугаар сар Уэстчестэр дахь байшингаа 7.66 саяаар зарсан байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж