Фэйсбүүк хаягууд хаагдаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Фэйсбүүк хаягууд хаагдаж эхлэв

Фэйсбүүк хаягууд хаагдаж эхлэв

Дэлхий даяар маш олон фэйсбүүк хэрэглэгчийн хаяг тодорхой шалтгаангүйгээр хаагдсан тухай "BBC" агентлаг өнөөдөр /2022.04.02/ мэдээлэв. "Та манай Олон нийтийн стандартыг дагаж мөрдөөгүй учир фэйсбүүк хаягийг тань хаасан. Энэ шийдвэрийг буцаах боломжгүй гэсэн зурвас тэдэнд ирсэн. Ямар ч урьдчилсан анхааруулга, тайлбаргүйгээр гэнэт хаагдсан" гэж нэгэн хэрэглэгч "BBC"-д  ярилцлага өгөхдөө хэлжээ.

Энэ алдааг "Мета" компани шалгаж байгаа аж. "Мета"-гийн Энди Стоун твиттер хуудастаа мэдэгдэхдээ, "Бид зарим хэрэглэгчид асуудалтай тулгарч байгааг мэдэж байна. Асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхээр ажиллаж байна" гэжээ. Гэхдээ хэчнээн хүнд ийм асуудал тулгарсан талаар хэлээгүй аж.

Өөр нэгэн хэрэглэгч хэлэхдээ, "Би нэлээн удаан хугацаанд ямар ч зураг, бичвэр нийтлээгүй. Сонирхолтой хэрэглэгч биш гэж үзэж, миний фэйсбүүкийг хаасан бол маш харамсалтай байна. Миний зургийн цомогт гэр бүл, их сургуулийн маань бараг бүх зураг хадгалаастай байгаа юм" гэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
99
ТэнэглэлТэнэглэл
49
БурууБуруу
23
ГайхмаарГайхмаар
21
ХарамсалтайХарамсалтай
20
ХахаХаха
18
ЗөвЗөв
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж