НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтыг энэ сард шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтыг энэ сард шилжүүлнэ

НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтыг энэ сард шилжүүлнэ

НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, III улирлынхыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай.

Энэ дагуу НӨАТ-ын энэ оны I улирлын баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлсний дараа олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.

Өнгөрсөн оны IV улиралд нийт 1153999 иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгожээ.

НӨАТ-ын урамшууллын сугалааны дараагийн ээлжит тохирол дөрөвдүгээр сарын 17-нд явагдана. Энэ удаагийн сугалааны тохиролд гуравдугаар сарын 1-нээс 31-нд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдана. Тохирлын супер шагнал 30 сая төгрөг юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж