Оросын олигархиуд хориг арга хэмжээнээс бултахыг оролдов

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Оросын олигархиуд хориг арга хэмжээнээс бултахыг оролдов

Оросын олигархиуд хориг арга хэмжээнээс бултахыг оролдов

Оросын олигархиуд Москвад тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийг оролдож байгааг нотлох баримт олсон гэж АНУ-ын Хууль зүйн яамны шинэ ажлын хэсгийн ахлагч өчигдөр /2022.04.02/ мэдэгдэв. "KleptoCapture" нэртэй ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гол зорилго Оросын олигархиудын санхүүг хүнд байдалд оруулж, Украин дахь хэдэн долоо хоног үргэлжилсэн дайралтаа зогсоохыг Владимир Путинээс шаардах явдал юм. "KleptoCapture" нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөрөнгө хуримтлуулдаг, авлигад автсан албан тушаалтнуудыг нэрлэдэг “клептократи” гэдэг үгээс гаралтай. Ажлын хэсэгт холбооны олон агентлагийн прокурор, мөрдөн байцаагч, шинжээчид багтжээ.

Ажлын хэсгийг удирдахаар томилогдсон ахмад прокурор Эндрю Адамс "Хориг арга хэмжээ аваагүй олигархиуд ч болзошгүй хориг арга хэмжээнээс өмнө хөрөнгөө шилжүүлэхийг оролдож байна" гэж мэдэгджээ. Тэд дарвуулт онгоц, нисэх онгоц болон бусад хөдөлгөөнт эд хөрөнгөө гадаадын улс орнуудад нуухыг оролдсон ч хууль бус орлогыг хянах олон улсын хамтын ажиллагааны бүх цаг үеийн хамгийн өндөр хяналттай тулгарч байгааг Адамс анхааруулав. Тэрбээр мөрдөн байцаалтын шатанд шалгуулж байгаа хүмүүсийг нэрлэхээс татгалзжээ.

Оросын баячуудын дарвуулт онгоцыг Европын орнууд хэдийнэ олж, саатуулаад байгаа аж. Тухайлбал, Испанийн засгийн газар КГБ-ын ажилтан асан Сергей Чемезовтой холбоотой 140 сая ам.долларын үнэтэй "Валери" супер дарвуулт онгоцыг түр хураан авчээ. Мөн Франц улс "Роснефть"-ийн босс Игорь Сечиний хөлөг онгоцыг саатуулсан бол Италид Оросын тэрбумтан Эндрю Игорьевич Мельниченкогийн дарвуулт завийг хураан авсан байна. АНУ-ын хууль сахиулах байгууллагаас гадаадын түншүүддээ мэдээлэл өгсөн нь хөлөг онгоцыг хураан авахад нөлөөлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж