Монгол хэл бичгийн шалгалтын дүнг eyesh.eec.mn-д байршуулна

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Монгол хэл бичгийн шалгалтын дүнг eyesh.eec.mn-д байршуулна

Монгол хэл бичгийн шалгалтын дүнг eyesh.eec.mn-д байршуулна

НЭМЭЛТ: 15.30 ЦАГ

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий монгол хэл бичгийн шалгалтыг өнөөдөр улсын хэмжээнд нийт 49 шалгалтын байранд амжилттай зохион байгууллаа.

Шалгалтад нийт 37375 шалгуулагч бүртгүүлсэн ба шалгалтын ирц 95 хувьтай байжээ. Шалгалтын дүн оноог дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудаст байршуулна.

ОРОН ДАЯАР МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна.

Үүний дагуу өнөөдөр /2022.04.02/ 10.00-11.40 цагийн хооронд монгол хэл бичгийн шалгалтыг орон даяар зохион байгуулж буй юм.

Оюутан элсүүлэх журамд зааснаар энэ удаагийн монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй бол ирэх тавдугаар сарын 7-ны өдрийн шалгалтад дахин хамрагдах боломжтой. Ямар нэг байдлаар хамрагдаж чадаагүй бол Боловсролын үнэлгээний төвд хандаж бүртгүүлээд, хоёр дахь шалгалтын эрхээ нээлгэх аж. Түүнчлэн ирэх зургадугаар сарын 22-ноос 25-ны өдөр зохион байгуулах ЭЕШ-д ямар нэг байдлаар орж чадаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгч болно.

Монгол хэл бичгийн шалгалтад 37283 хүүхэд бүртгүүлсэнээс 31032 нь энэ хавар төгсөх сурагч байна. Үүний 6671 нь өмнө оны төгсөгч юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж