Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв | News.MN

Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв

Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв

Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Антальяагийн Их дуулгын эхний өдрийн барилдаанууд өчигдөр /2022.04.01/ боллоо. Нээлтийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанууд болов.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд үлдэж, аваргын төлөө барилдсан бөгөөд Г.Наранцэцэг туршлага заан, иппон үнэлгээгээр ялалт байгуулсан юм. Өдгөө 27 настай түүний Их дуулгад түрүүлж буй анхны тохиолдол нь энэ.

Харин 22 настай Б.Баасанхүүгийн хувьд тав дахь Их дуулгадаа зодоглож, гурав дахь медалиа хүртэв. Тэрбээр Парисын Их дуулгаас мөнгө, Тел Авивын Их дуулгаас хүрэл, Антальяагийн Их дуулгаас мөнгөн медаль дараалан хүртээд байна.

Эхний өдөр барилдсан бусад монгол бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү шагналт тавдугаар байр, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Б.Хорлоодой мөн шагналт тавдугаар байр тус тус эзлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-04-02 37.112.226.106

59407305 ~~~ Сайн уу! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү _ https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-04-02 37.112.226.106

29822012 )))) Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү — https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-04-02 213.87.154.101

= Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж