Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв

Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Антальяагийн Их дуулгын эхний өдрийн барилдаанууд өчигдөр /2022.04.01/ боллоо. Нээлтийн өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын жингийн барилдаанууд болов.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд өрсөлдсөн Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар финалд үлдэж, аваргын төлөө барилдсан бөгөөд Г.Наранцэцэг туршлага заан, иппон үнэлгээгээр ялалт байгуулсан юм. Өдгөө 27 настай түүний Их дуулгад түрүүлж буй анхны тохиолдол нь энэ.

Харин 22 настай Б.Баасанхүүгийн хувьд тав дахь Их дуулгадаа зодоглож, гурав дахь медалиа хүртэв. Тэрбээр Парисын Их дуулгаас мөнгө, Тел Авивын Их дуулгаас хүрэл, Антальяагийн Их дуулгаас мөнгөн медаль дараалан хүртээд байна.

Эхний өдөр барилдсан бусад монгол бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд Ё.Басхүү шагналт тавдугаар байр, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Б.Хорлоодой мөн шагналт тавдугаар байр тус тус эзлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж