Мексик: Ерөнхийлөгчийн онгоцоо хуримын ёслолд түрээслэнэ

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Мексик: Ерөнхийлөгчийн онгоцоо хуримын ёслолд түрээслэнэ

Мексик: Ерөнхийлөгчийн онгоцоо хуримын ёслолд түрээслэнэ

Мексикийн одоогийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор өмнөх ерөнхийлөгчийн 218 сая ам.долларын үнэтэй онгоцыг хурим, үдэшлэг, төрсөн өдөрт зориулж түрээслэхээр шийджээ. Өмнөх ерөнхийлөгчийн "Boeing 787 Dreamliner" онгоцыг зарах зорилготой байсан боловч тодорхой шалтгааны улмаас боломжгүй болжээ.

Лопез Обрадор 2018 онд албан тушаалаа авснаас хойш уг онгоцыг ашиглахаас татгалзсан. Онгоцыг 2006-2012 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Фелипе Калдероны бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө 200 сая ам.доллараар худалдаж авчээ. Дараа нь 2012-2018 онд ерөнхийлөгч асан Энрике Пенья Ньето ашиглаж байсан аж.

Мексикийн хоёр ерөнхийлөгчийн ашигласан энэхүү онгоц гурав дахь эзэн дээрээ түрээслэгдэх болов.

Өдгөө 131 сая ам.доллараар үнэлэгдээд буй тус ерөнхийлөгчийн онгоцыг Мехико хотын Фелипе Ангелесийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас "Omelca-Maya-Mexica" компанид шилжүүлэх болжээ. Одоогоор онгоцны түрээсийн үнэ тодорхойгүй байна.

Энэхүү тансаг онгоцыг 70 сая ам.долларын засвар үйлчилгээнд оруулжээ. Онгоцонд хэд хэдэн хувийн өрөө, гантиг доторлогоотой угаалгын өрөө, тусдаа угаалгын өрөөтэй ерөнхийлөгчийн өрөө зэрэг байдаг аж.

Уг онгоц 2016 оны хоёрдугаар сараас эхлэн албан ёсны 214 нислэг үйлдсэн ба 2018 онд Аргентин улсын Буэнос-Айрес хотод болсон "G20"-ийн уулзалтад Пенья Ньето очсоны дараа нислэгээ зогсоосон.

Дашрамд дурдахад, Мексикийн гэр бүлүүд охидоо 15 нас хүрмэгц тансаг үдэшлэг зохион байгуулдаг тул онгоцыг түрээслэх хүн цөөнгүй ажээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж