Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд Украин руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2022.04.02-нд нийтлэгдсэн

Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд Украин руу хөдөллөө

Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд Украин руу хөдөллөө

Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг (ОУУЗН) Украины Мариуполь боомт хот руу ажилтнуудаа илгээж байна. Тэд ирэх Баасан гаригаас олон мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Гуравдугаар сард тус нийгэмлэгийнхэн Мариупольд ирэхийг оролдсон боловч мөргөлдөөний улмаас зам нь хаагдсан тул чадаагүй ажээ.

ОУУЗН-ийн хэвлэлийн төлөөлөгч Эван Ватсон "Бид өнөөдөр нэвтрэх зөвшөөрлөө аваад, Мариуполь руу явж байна" гэж хэвлэлийн бага хурал дээр хэллээ. Нийт еөн ажилтантай гурван автомашин бүхий баг Украины 54 орчим автобус, хэд хэдэн хувийн тээврийн хэрэгслийн цувааг удирдан чиглүүлж, 170 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна. Уг ажиллагааг хоёр тал зөвшөөрсөн ч Украины нутаг дэвсгэрт байрлах газар, цаг хугацаа гэх мэт гол зүйлсийг нарийн бодож боловсруулсаар байгааг Ватсон онцолжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж