Хятад гэрлэлтийг үйлдвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Хятад гэрлэлтийг үйлдвэрлэж байна

Хятадын үнэдэсний их сургуулийг саяхан төгссөн Ван Жень Зи ажил олох амаргүй байна гэж бодоогүй аж.  “ Би хуулийн компанид мэргэжлээрээ ажиллана гэж бодож байлаа. Гэхдээ надад ажилд олдохгүй юм шиг байна.” гэж 22 настай Жень Зи бүсгүй ярьж байна.  Тэрээр 200 –аад газар анкет бөглөсөн боловч ямар ч хариу ирээгүй гэнэ.

Тиймээс  Жень Зи  Бээжингийн  залуу  бүсгүйчүүдийн дунд түгээмэл болоод байгаа зүйлийг хийхээр шийджээ.  Тэр нөхөр зуучлагчид хандсан байна.  Тэрээр өөр шиг нь боловсролтой эмэгтэйг нөхөрт зуучилдаг нэгэн агентлагт хандсан аж. Жень Зи” Эрт орой хэзээ нэгэн цагт гэрлэхээс хойш одооноос хайж эхэлсэн нь дээр. Хэрэв би өөртөө таалагдах, халамжтай хүнийг олж  чадвал ажил олох гэж санаа зоволтгүй болно шүү дээ” гэжээ. Эдийн засгийн хямрал Хятадын ажлын зах зээлийг царцанги байдалд оруулснаар Жень Зи шиг дөнгөж сургууль төгсөгчдөд ажил олдохгүйд хүрч байгаа юм. Хятадын засгийн газрын энэ оны эхээр гаргасан статистик судалгаа энэ жил сургуулиа төгсөх 6.1 сая оюутны дөнгөж  35% нь л ажилтай болох боломжтойг харуулж байгаа юм. Энэ нөхцөл байдал нь төгсөх курсын  эмэгтэй оюутнуудыг ийнхүү нөхөрт яаралтай гарахад нөлөөлж байгаа аж. Жень Зигийн  дотуур байрны  зургаан найзын хэн нь ч ажилд орж чадаагүй байгаа юм. Гэхдээ нэг нь нөхөрт гараад амжсан гэнэ.  Нөхөрт гарахын хүслэн болж буй эмэгтэй оюутнуудын тоо улам нэмэгдсээр байгаа  нь гэр бүл зуучлалын агентлагуудыг Хятадад улам хүчээ авахад хүргэж байгаа аж. Онлайн болзооноос ялгаатай нь ийм зуучлалын агентлагуудад брокер гэж тусгай  ажилтан байдаг. Брокер агентлагт хандсан хүний болзоог зохих шаардлагын дагуу зохион байгуулж, хань олж өгдөг гэнэ. Анхны болзоо голдуу агентлагын оффист болдог байна. Гэрлэлт Хятадад одоо ч албан ёсны  зүйл хэвээрээ бөгөөд эмэгтэйчүүдэд нас ахих тусам нөхөрт гарах боломж багасдаг нь  тэдний санааг зовоодог гол зүйл тул тэдгээр зуучлалын агентлагууд байнга ажилтай байдаг  аж.  Бээжин хотын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлдэг гэр бүл зуучлалын агентлаг мэдээлснээр сүүлийн хэдэн сарын дотор нөхөр хайж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд тэдний  дийлэнх нь дунд сургуулийн охид гэнэ. Ийм бизнес Бээжинд дэлгэрээд 10 гаруй жил болж байгаа юм.  Түүнээс гадна ийм үйлчилгээ явуулдаг оюутнууд ч бий болжээ. Шанхайн их сургуулийг дөнгөж төгссөн хэсэг оюутан уг зах зээлийн асар их боломжийг олж хараад зургаан сарын турш судалгаа хийсний эцэст зуучлалын сайт бий болгосон байна.  Тэдний үйлчилгээ оюутан охидод үнэгүй бөгөөд харин эрчүүд 99-9999 юань төлж танилцахыг  хүссэн бүсгүйчүүдийн  мэдээллийг олдог байна.  Сүүлийн хоёрхон сарын дотор сайтаар үйлчлүүлэгчдийн тоо 10 мянгад хүрсэн бөгөөд гуравны хоёр  хувь нь эмэгтэйчүүд байжээ. Сайтын үйлчлүүлэгч 22 настай ахлах курсын оюутан “ Надад ямар ч нүсэр хурим хэрэггүй. Би сайн цалинтай ажил өөрөө олно. Миний хүсч байгаа юм бол амьдрах газар” гэж өөрийнхөө  тухай бичсэн байжээ.
Хэдийгээр энэ хандлагыг сөргөөр хүлээн авч байгаа хэсэг байгаа ч олон эцэг эхчүүд ажилгүй суухын оронд нөхөрт гарах нь зөв гэж үзэж байгаа юм. Ийм  хандлагыг бие үнэлэлттэй адил тооцож байгаа хэсэг ч байгаа аж.

Гэсэн хэдий ч тэдгээр бүсгүйчүүдийг буруутгах аргагүй бөгөөд хөдөө тосгонууд дахь ядуу тарчиг ар гэрийн амьдрал, хүйсийн ялгаа, эдийн засгийн хямрал, эцэст нь ажилгүйдэлтэй нүүр тулгарна гэсэн айдас тэднийг  ийм байдалд хүргэж байгаа нь тодорхой юм.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж