Хэнэггүй жолооч нарын золиос нь хүүхдүүд болж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Хэнэггүй жолооч нарын золиос нь хүүхдүүд болж байна

Хэнэггүй жолооч нарын золиос нь хүүхдүүд болж байна

Гуравхан сая хүн амтай монголчуудад өнөөдөр зам тээврийн осол аюулын чимээгүй аюул боллоо. Тэр дундаа эцэг эхийн хайхрамжгүй байдал, хайнга жолооч нараас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Сүүлийн дөрөв хоногт улсын хэмжээнд зам тээврийн ослоор 12 хүүхэд гэмтэж нэг нь амь насаа алдав.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр осолд өртсөн хүүхдүүд 4-16 насныхан бөгөөд явган зорчиж байх үедээ автомашинд мөргүүлж осолд өртсөн байна.

Тус газраас бага насны хүүхдэдээ хараа хяналт тавих, асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг сэрэмжлүүлдэг ч хүүхдийн осол буурахгүй байна. Энэ тухай ТЦА-ны  урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэлэхдээ “Урин дулааны улиралд хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл маш өндөр. Хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн тохиолдол жилийн жилд дулааны улиралд нэмэгдэх хандлагатай байдаг. Учир нь энэ үед  хөл хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотой. Мөн энэ жилийн хувьд хөл хориог цуцалсан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхим руу шилжүүлснээр онцлог байгаа юм.

Ялангуяа нийслэлд хүүхдүүд явган зорчигч хэлбэрээр зам тээврийн осолд өртөх нь их байна. Иймд эцэг эхчүүд сэрэмжтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлж буй зөрчил нийтлэг. Жишээ нь, гудамж замын хөдөлгөөнд оролцож буй 30 жолоочийн 18 нь гар утсаа ашиглаж байна.

Уг нь орчноо мэдэрч аюулгүй байдлаа хангах ёстой. Гэтэл  гэр хороолол, сургууль орчмын бүс зэрэгт хурдаа тохируулдаггүй, анхаарал болгоомжгүй зорчсноос гарцаар гарч буй хүүхдийг мөргөж гэмтээж байна.

Нөгөөтэйгүүр, эцэг эхчүүд маш хайхрамжгүй байна. Бага насны хүүхдийг хичээлээс нь бага насны хүүхдээр авхуулдаг. Ийм тохиолдолд сурган хүмүүжүүлэгчийг нь хүртэл шалгаж байна. Мөн хүүхдээ хэдхэн алхаад сургуульд нь оруулж өгөлгүй залхуурч,  замын цаанаас гүйлгэдэг тохиолдол их гардаг. Иймд хариуцлагагүй эцэг эх асран хамгаалагч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7.54 дүгээр зүйлд заасны дауу хариуцлага тооцож байгаа. Мөн цагдаагийн байгууллагаас үе шаттай арга хэмжээ авах ёстой” гэлээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр осол гаргасан жолооч нарын 50-60 хувь нь гар утасны хэрэглээтэй холбоотой аж. Мөн цагдаагийн байгууллагаас энэ долоо хоногт гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 459 зөрчил илрүүлсэн байна. Үүний 327 нийслэлд, 132 нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж