Путин 135 мянган хүнийг цэрэгт татах зарлиг гаргав

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Путин 135 мянган хүнийг цэрэгт татах зарлиг гаргав

Путин 135 мянган хүнийг цэрэгт татах зарлиг гаргав

Украины нөхцөл байдал Москвагийн хүссэн ялалтаар дуусаагүй тул Ерөнхийлөгч Владимир Путин 135 мянга гаруй иргэнийг цэрэгт татах зарлиг гаргалаа. "Тасс" агентлаг  мэдээлснээр, Оросын засгийн газар Даваа гаригт Путины зарлигийг цахимд нийтэлж, цэргийн алба хаагаагүй 134,650 гаруй иргэдийг армийн  нөөцөд татна гэж баримт бичигт тусгажээ.

Цэрэг татлага дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 15 хүртэл үргэлжлэх ба 18-27 насны эрчүүдийг сонгон шалгаруулах юм байна.

ОХУ-ын хувьд хэдхэн хоногийн дотор Украинд ялалт байгуулна гэж тооцоолсон боловч удаашралтай байгаагаас  цэрэг татлага хийхээр болж байна. Одоогоор Оросын арми Украины томоохон хотуудыг бүрэн эзэлж чадаагүй юм. Пентагон болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Орос сүүлийн үед тус улсын зүүн хэсэг болох  Донбасс бүс нутагт түлхүү довтолж буйг анхааруулав. Мөн Оросын түрэмгийлэл ахиц дэвшил гаргалгүй удаан үргэлжлэн буй  нь арми болон Путины хооронд сөргөлдөөн үүсгэж байна гэж онцлов.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж