АНУ-ын газрын тосны нөөцөөс өдөрт 1 сая баррель гаргахыг тушаав

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

АНУ-ын газрын тосны нөөцөөс өдөрт 1 сая баррель гаргахыг тушаав

АНУ-ын газрын тосны нөөцөөс өдөрт 1 сая баррель гаргахыг тушаав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нефтийн ханшийг тогтворжуулахын тулд Стратегийн нөөцөөс өдөрт 1 сая баррель газрын тос гаргахыг тушаав. АНУ-ын стратегийн нөөцөөс Украины нөхцөл байдал тайван болтол зургаан сарын турш газрын тос нийлүүлэх юм байна.

"Би зургаан сарын хугацаанд өдөрт 1 сая баррель буюу стратегийн газрын тосны нөөцөөс 180 сая баррель нефть гаргахыг зөвшөөрч байна" гэж Байден мэдэгдэл хийжээ. Мөн “Энэ оны сүүлээр олборлолт нэмэгдэх хүртэл газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь дайн дуусгах гүүр болох юм. Ийнхүү АНУ-ын түүхэнд анх удаа их хэмжээний нефть  гаргахаар боллоо" гэж тэрбээр  хэлэв.

Стратегийн нөөцөөс гаргасан газрын тосны орлогыг хадгалан үнэ буурсан үед ашиглаваас улс орны ирээдүйн онцгой байдлын үед хэрэглэх болно  гэж Байден үзэж байна. Ерөнхийлөгч мөн АНУ газрын тосны үнэ өссөн асуудалтай дахин тулгарахгүйн тулд урт хугацаанд эрчим хүчний бодит тусгаар тогтнолыг тунхаглах төлөвлөгөөгөө зарлав.

ЭХ СУРВАЛЖ: TRIBUNEINDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж