423,006 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

423,006 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 194,491,915 төгрөгийн үнийн дүн бүхий 423,006 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Инвескор ББСБ" ХК (INV +9.62%), "Техник импорт" ХК (TEX +8.70%) болон "Булган ундрага" ХК (BUN +6.73%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" ХК (ERS -12.88%), "Ариг гал" ХК (EER -9.04%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -7.73%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 24,016 ширхэг нэгж эрхийг 14,232,931  төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 ширхэг үнэт цаас 1,200 ам.доллараар тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.13% хувиар өсч, 38,527.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,416,904,978,446 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж