Банк санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг ХААН Банкны олимпиадад оролцохыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Банк санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг ХААН Банкны олимпиадад оролцохыг урьж байна

Банк санхүүгийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг ХААН Банкны олимпиадад оролцохыг урьж байна

Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон  мэргэжлийн мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх зорилгоор ХААН Банкнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН банкны олимпиад”-ыг энэ жил ес дэх жилдээ зарлаад байна.

ХААН Банк тус олимпиадыг 2012 оноос зохион байгуулж ирсэн бөгөөд цар тахлын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан юм. Банк, санхүүгийн чиглэлээр суралцдаг 3, 4-р дамжааны оюутнууд банкны менежмент, зээлийн шинжилгээ, нягтлан бодох бүртгэл, эрсдэлийн менежмент, банкны тухай хууль, журам зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг чадвараа сорих  бөгөөд таван хүний бүрэлдэхүүнтэй нэг баг болж өрсөлдөнө. Олимпиадад оролцох хүсэлтэй оюутнууд багаа бүрдүүлэн 2022 оны 4-р сарын 15-ны өдрийн 18:00 цагаас өмнө ХААН Банк цамхагт удирдамжид заасан бичиг баримттайгаа ирж бүртгүүлээрэй.

Олимпиадыг 4-р сарын 20-ноос 4-р сарын 29-нд нийт 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний хоёр байранд шалгарсан баг цом, өргөмжлөл болон мөнгөн шагналын эзэд болох болно. Багийн гишүүд зөвхөн багаараа төдийгүй ганцаарчилсан төрөлд өөрсдийн мэдлэг, чадвараа уралдуулах боломжтой. Ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэн оюутнууд мөнгөн шагнал болон өргөмжлөл гардан аваад зогсохгүй эхний таван байранд шалгарсан тохиолдолд сургуулиа төгссөний дараа ХААН Банканд ажиллах урилга хүлээн авах юм.

Ж.Питер Морроугийн нэрэмжит энэхүү олимпиад нь банк, санхүүгийн салбарын мэргэжилтэн болохыг зорьж буй оюутнуудад сурсан мэдсэнээ үнэлэн дүгнэж, багаараа нэгдэн өөрсдийгөө сорьж, ажлын байранд бэлэн эсэхээ шинжих боломж олгох юм. Анх зохион байгуулагдсан цагаас хойш энэхүү олимпиадад нийт 900 орчим оюутан оролцсон бөгөөд эдгээрээс нийт 40 оролцогч ажлын санал хүлээн авсан. Ирээдүйн мэргэжилтэн та ч бас 6000 гаруй ажилтантай Монгол Улсын хамгийн том банк болох ХААН Банкнаас ажлын гараагаа  эхэлж, мэргэжлийн дараагийн түвшинд хүрэхийг хүсэж байвал энэхүү олимпиадаас бүү хоцроорой.

Олимпиадын бүртгэл, хөтөлбөр, шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр

ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж