Нефтийн үйлдвэр 2025 онд баригдаж дуусна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2022.04.01/ Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар:
-Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.
-Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаантай.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж байна.
Газрын тухай хуулийн төслийг гишүүдээс санал авч дууссан тул үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулжээ. Гишүүдийн саналаар уг хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Эрдэс баялгийн салбар энэ онд 100 нас хүрч байна. Манай салбар өдгөө ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувь, экспортын 93 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. Хэрэглээнд суурилсан үйлдвэрийг хөгжүүлэх замаар эрдэс баялгийн салбарын ирээдүйг тодорхойлох шаардлагатайг дэлхий нийтийн чиг хандлага харуулж байна. Өнгөт болон хар металийн хэрэглээ хэд дахин нэмэгдэх нь тодорхой болсон байна.
Улсын төсвийн нэгдсэн орлогын дийлэнх хувийг эзэлдэг нүүрсний хэрэглээ цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдол эрчим хүчний сэргэлтээс үүдэж буурах хандлагатай байна. Ирээдүйд сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин нэвтэрснээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсч, газрын ховор элемент 6-7 дахин нэмэгдэх хандлагатай байгаа бол гангийн хэрэглээ 2050 онд нэг дахин өсөх төлөвтэй байна.
Төрөөс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй урт дунд богино хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар сүүлийн жилүүдэд жилд дунджаар 15 төсөл зарлаж, тухайн жилдээ үргэлжлүүлж буй төслүүдтэй нийт 50 орчим хэрэгжүүлж, 23-25 орчим тэрбумын геологийн судалгааны ажил үргэлжилж байна.
Төрөл бүрийн масштабтай геологийн судалгаанаас гадна Монгол орны бүс нутгийг хамарсан гео-экологийн, төрөл бүрийн ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэх ажил хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилтийг тогтмол нэмэгдүүлж, 2022 онд 27.7 тэрбум төгрөг 2023 онд 45.3 тэрбум төгрөг зарцуулсан. Монгол орны суурь судалгааны ажлыг эрчимжүүлснээр ашигт малтмалын хэтийн төлөвийг үргэлжлүүлэн цаашид хайгуулын ажлыг судлах боломжийг нэмэгдүүлнэ.
Хувийн хөрөнгөөр Монгол Улсын хэмжээнд хайгуулын ажлыг тусгай зөвшөөрөлтэй талбайд гүйцэтгэж байгаа. 2022 оны гуравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн дөрвөн хувь буюу 6.2 сая га талбайд ашигт малтмалын 2592 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1.2 хувь буюу 1.8 сая га талбайд 1692 ашиглалтын 2.8 хувь буюу 4.4 сая га талбайд 900 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.
Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч өнөөгийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос хоёр дахин багассан. Энэ нь уул уурхайн салбараас 20-30 жилийн өмнө түрүүлэн явах ашигт малтмалын нөөцийг тогтвортой нэмэгдүүлж байх улс орны эдийн засгийн хөгжлийг хангах ёстой салбарын хувьд чамлахаар үзүүлэлт байна.
2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурсан байна. Иймд энэ салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ашигт малтмалын сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Ингэснээр ашигт малтмалын нөөцийг өсгөх улс орны эдийн засагт нөлөөлөх орд газрыг нэмж илрүүлэх боломж бүрдэх юм.
Олборлолтын чиглэлээр өнөөдрийн байдлаар нүүрс, зэс төмрийн хүдэр, алт, хайлуур жонш цайр зэрэг 10 орчим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлон анхан шатны экспортод гаргаж байна. 2021 оны жилийн эцсийн байдлаар 30.1 сая тонн нүүрс, 1.3 сая тонн зэсийн баяжмал, 19 тонн алт, 6.3 мянган тонн молибдены баяжмал 3.7 сая тонн төмрийн баяжмал, 118.3 мянган тонн жонш, 60.3 тонн жоншны баяжмал, 75.3 мянган тонн цайрын 9.2 сая тонн төмрийн хүдэр олборлосон.
Цар тахлын улмаас хил хаалттайн улмаас нүүрсний экспорт 56.3 хувь, нүүрсний баяжмалын экспорт 88.9 хувийн гүйцэтгэлтэй байсан бол бусад ашигт малтмалын гүйцэтгэл харьцангуй сайн байсан.
Цаашид томоохон ордуудыг эдийн засагт нөөцөд оруулж ордыг иж бүрэн ашиглах чиглэлээр Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цогцолбор төсөл, Цагаан суварга, Зүүн цагаан дэл, Асгат, Баянхөндий, Алтанцовоо зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Дээрх төсөл хэрэгжсэнээр зэсийн баяжмалын экспорт гурав дахин нүүрсний экспорт 2-3 дахин нэмэгдэх боломжтой.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:
-Хамгийн чухал үед Ерөнхий сайдыг орж ирэх болов уу гэж бодож байсан юм. Салбарын сайд орж ирж байна. Уул уурхайн салбарыг цаашдаа өмчийн хэлбэрээр хөгжүүлэх ямар бодлого барих юм бэ. Роялти буюу бусад татварыг аваад энэ салбарт төрийн оролцоог багасгах нь зөв биш үү. Уул уурхайгүйгээр Монгол улсын эдийн засаг хөдлөхгүй. Усны асуудал цаашдын ирээдүйн асуудал. Өмнөговьд усны асуудлыг шийдэхгүй бол хэзээ асуудал хүндрэх вэ. Стратегийн орд дээр ажиллаж байгаа компанийн 10 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаална гэсэн хуультай. Энэ хуулийг яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Говийн төслүүдийг усны асуудлыг шийдэхгүйгээр хэрэгжүүлэх боломж байхгүй. Иймээс манай яам 2020 оны намар устай холбоотой хэд хэдэн хуралдаан зохион байгуулсан.
Нефтийн үйлдвэр баригдаж байгаа. Нефтийн үйлдвэр 2025 онд баригдаж дуусна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд төслийн менежментийн зөвлөхүүд ирсэн. Ажил явж байгаа.
Чингэлэг тээврийн терминал баригдсанаар тээвэрлэлтийг уурхайгаас хилийн бүс хүртэлх тээвэрлэлтийг хилийн компаниудын тусламжтайгаар уул уурхайн компаниуд өөрсдийн мэдэлд авж буй.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Оюутолгой өнөөдрийн байдлаар жилдээ хэчнээн тонн зэсийн баяжмал гаргаж байна вэ. Цэвэр зэс рүү шилжүүлбэл хэд вэ. Далд уурхай ашиглалтад орсноор энэ тоо яаж өөрчлөгдөх үү. Зэс, алт, мөнгийг тонноор нь хэлээрэй. Зэс хайлах үйлдвэр барих талаар яриа гарч байна. Зөвхөн 500 мянган тонн зэсийг хүдрийг хайлуулаад 124 мянган тонн цэвэр зэс гаргаж авахаар ярьж байна. Энэ ямар өртөгтэй вэ. Оюутолгой цаашид яах юм. Эрдэнэт босч буй Бэрэнгийн арматурын үйлдвэрийг Хөгжлийн банкны хэрүүлийн үеэр ярьсан. Энэ ямар хэмжээний чадалтай үйлдвэр юм бэ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Оюутолгойн зэсийн баяжмалд хариу хэлэхэд өнөөдрийн байдлаар 700 мянга орчим мянган тонн зэсийн баяжмал гарч байна. Оюутолгойн гүний уурхай өнөөдрийн ашиглаж буй уурхайгаас гурав дахин илүү агуулгатай. Өнөөдрийн гаргаж буй 700 мянга орчим баяжмал нь 2.1 сая орчим тонн болно гэсэн үг. Алтны агуулга бол мөн адил. Жилд цэврээр 5 орчим тонн алт гаргадаг бол энэ хэмжээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг.
Оюутолгойгоос гаргаж буй зэсийн баяжмалын хэмжээ жил бүр өөр байдаг. Ойролцоогоор 700-аас нэг сая тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүний зэсийн баяжмал нь 25 орчим хувийн агуулгатай.
-Ашигт малтмалын тухай шинэчилсэн найруулгыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2022 онд багтааж хэлэлцүүлэх төлөвтэй байна. Хаврын чуулганд амжаад өргөн барих байх. Бэрэн, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүд явах ёстой. Хөгжлийн банктай холбоотой асуудал хуулийн байгууллагаар шийдэгдэх ёстой. Нөгөө талаар үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжлэх ёстой. Ямар нэгэн байдлаар үйлдвэрийн асуудалд нөлөөлөх ёсгүй. Үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ гаргаж байж өр ширээ дарна.
2018 оноос хойш сонгон шалгаруулалтаар лиценз олгогдож байгаа. Жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо цөөрч байна. Үүнийг дагаад ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хоёр дахин бага болсон. Хайгуулын зөвшөөрөл, гадаадын хөрөнгө оруулагч шүуд хамааралтай байдаг. Нэг хайгуулын тусгай зөвшөөрөлд хөрөнгө оруулагч хугацаагаа сунгаж 12 жил хүртэл хөрөнгө оруулах боломжтой байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр сонгон шалгаруулалтаас гадна өргөдлөөр, хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох зохицуулалтыг төлөвлөж байна.
Валютын нөөц алттай холбоотой асуудал ярьсан. Энэтэй холбоотой өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцсэн асуудлын талаар хэлэхэд Оюутолгойн бүтээгдэхүүнд гардаг алтыг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Монгол Улсын 34 хувьд оногдох алтыг Монгол Улс өөрсдөө худалдаж авч байя хэмээн энэ талаар хэлэлцээ хийх ажлыг Х.Нямбаатар сайд надад даалгасан. Мөн нөгөө талаас нь төрийн өмчийн уул уурхайн компаниудын валютыг Монголбанкинд тушаах чиглэлийг өгсөн. Эдгээр компаниуд гадаадаас оруулж ирсэн валютынхаа нэлээд хэмжээг нь Монголбанкинд тушаадаг. Одоо хүндэрсэн нөхцөл байдалд бүх валютаа тушаах үүрэг даалгаврыг төрийн өмчийн компаниудад өгөхөөр болж байна.
Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг арай хүлээж аваагүй байгаа бол Гашуунсухайт хүртэлх төмөр замын ажил 2022 оны долдугаар сард дуусна.
Манай улсын эдийн засаг 20-30 жилд уул уурхайгаас хамааралтай байна.
Гашуунсухайт боомтод цөөн хэдэн хүний ноёрхол тогтчихсон бөгөөд эдгээр хүмүүс Монголын эдийн засагт асар хор хөнөөл учруулж байна. 25 км газарт 130 тонн нүүрс ачаад 78 сая төгрөгийн тээвэр хийж байна.
Холбоотой мэдээ