Гал сөнөөх машин суудлын тэрэгтэй мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Гал сөнөөх машин суудлын тэрэгтэй мөргөлджээ

Гал сөнөөх машин суудлын тэрэгтэй мөргөлджээ

Хан-Уул дүүргийн нутаг уулын замд  Гал унтраах аврах ангийн автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн осол өнөөдөр /2022.4.1/ гарав.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Гал унтраах аврах ангийн автомашин дуудлагын дагуу ажиллах үедээ тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол гарсан. Иймд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.

Мөн өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр, "Амгалан" автобусны буудлын урд замд 13 настай хүүхэд хүнд даацын механизмд дайруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас хүүхэд эмнэлгийн тусламж авч чадаагүй   болохыг холбогдох албаны хүмүүс хэлэв. Одоогоор хэрэг бүртгэл нээсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж