Арга хэмжээнд "MN Partners" хуулийн фирмийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ц.Мөнхбат зочин илтгэгчээр оролцож, “Хөдөлмөрийн тухай хуульд орсон гол өөрчлөлтүүд” сэдвийн дор илтгэл орсон юм.
Zangia.mn нь Монголын хөдөлмөрийн зах зээлд байгууллагуудын хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын хүрээнд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хувь хүний хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлж ажилладаг үндэсний компани юм.
Zangia.mn нь 600,000 гишүүн, 10,000 гаруй байгууллагыг холбож, “Монголын иргэн бүрд ажлын байр!” уриатайгаар ажиллаж байна.
Арга хэмжээг Zangia.mn-ийн захирал Т.Баяр, Б.Түвшинтулга нар нээж, шинээр нэвтрүүлж буй “Ажлын санал тавих” хэсэг болон харилцагч байгууллагын ажилтнууд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой "Zangia Academy" сургалтын платформыг нээсэн баяртай мэдээг хуваалцлаа.
“HR Event” арга хэмжээнд нийт 200 гаруй байгууллагын 300-аад удирдах албан тушаалтан болон хүний нөөцийн менежер оролцсон юм. Сургалтын дараа зочид хөдөлмөрийн тухай хуульд орсон гол өөрчлөлтүүдийн талаар ярилцаж, санал бодлоо хуваалцан нэгэн үдшийг өнгөрүүллээ.