Дайны үеийн онц байдлын хамтарсан төлөвлөгөө гаргав

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Дайны үеийн онц байдлын хамтарсан төлөвлөгөө гаргав

Дайны үеийн онц байдлын хамтарсан төлөвлөгөө гаргав

Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт тив алгасах баллистик пуужин хөөргөсөн. Тэгвэл Лхагва гаригт Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн дээд албан тушаалтнууд дайны үеийн онц байдлын хамтарсан төлөвлөгөөгөө шинэчлэх тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Өмнөд Солонгосын “JCS” агентлагийн мэдээлснээр, Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Вон Ин-Чол болон АНУ-ын генерал Марк Милли нар Хавайд хийсэн хэлэлцээнийхээ үеэр Стратегийн төлөвлөлтийн удирдамжид гарын үсэг зуржээ.

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сух Вук, Пентагоны тэргүүн Ллойд Остин нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Стратегийн төлөвлөлтийн удирдамжийг баталсан. Анх 2010 онд гаргасан стратегийн удирдамжид үндэслэн гаргасан дайны үеийн онц байдлын төлөвлөгөөнд Умардын зэвсгийн ахиц дэвшлийг тусгаагүй байсан тул үүн дээр шинэчлэлт хийхийг уриалж буй юм. Хойд Солонгос нь баллистик пуужин, боловсронгуй цөмийн зэвсэг, хэт авианы пуужин гэх зэргээр зэвсэг хэрэгслийн хувьд асар их дэвшилттэй байгаатай холбогдуулан ийнхүү хамтарсан төлөвлөгөөгөө шинэчлэх шаардлага гарсан байна.

Шинээр батлагдсан удирдамжийн дагуу холбоотнууд дайны үеийн янз бүрийн хувилбаруудыг байлдааны төлөвлөгөөндөө тусгах төлөвлөгөөтэй байна. Одоогийн төлөвлөгөө нь Хойд Солонгосын ердийн халдлагыг шийдвэрлэхэд л голчлон анхаарсан байдаг.

Эх сурвалж: YONHAP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж