Рублиэр төлбөр хийхгүй бол Европт байгалийн хий өгөхгүй

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Рублиэр төлбөр хийхгүй бол Европт байгалийн хий өгөхгүй

Рублиэр төлбөр хийхгүй бол Европт байгалийн хий өгөхгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр байгалийн хийн экспортын төлбөр тооцоог зөвхөн рублиэр хийх зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү зарлиг өнөөдрөөс /2022.4.1/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байгаа аж.

Путин үндэсний телевизээр “ОХУ-аас байгалийн хий худалдан авагчид Орос данс нээж, зөвхөн рублиэр төлбөр тооцоо хийх хэрэгтэй. Эс бөгөөс бүх гэрээ хэлэлцээг зогсооно” гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн “Рублиэр төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд худалдан авагчдын алдаа гэж үзнэ. Бид буяны ажил хийх хүсэлгүй байна” гэж онцлов.

Орос улс Европын байгалийн хийн гуравны нэг орчмыг хангадаг. Тиймээс ОХУ-аас Украиныг эзлэн түрэмгийлсний эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээнд Путин байгалийн хийн төлбөрийн нөхцөлөөр хариу цохилт өгч байна.

Рублийн ханш хоёрдугаар сарын 24-нөөс хойш хүчтэй унасан боловч Путины зарлигийн дараа дахин сэргэж байна. Барууны хэд хэдэн компани  болон засгийн газар энэхүү шинэ зарлигыг евро эсвэл ам.доллараар худалдан авалт хийх гэрээний зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Путины шинэ зарлиг Европыг эрчим хүчний хямралд оруулж болзошгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
26
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж