Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн шөнө /2022.04.01/ аюулгүй байдлын хоёр удирдах албан тушаалтныг урвагч хэмээн буруутгаж, ажлаас нь халлаа. Мөргөлдөөн эхэлснээс хойш Украины албан тушаалтнууд хоорондоо ховорхон санал зөрөлдсөн боловч энэ удаад ийнхүү улс орноо хамгаалах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр үндэсний аюулгүй байдлын албаны хоёр албан тушаалтан халагдав.
Дээрх хоёр албан тушаалтны нэг нь Дотоод аюулгүй байдлын албаны ерөнхий дарга бол нөгөөх нь Херсон муж дахь аюулгүйн албаны дарга аж. “Надад бүх урвагчидтай хэлэлцэж байх цаг байхгүй. Гэхдээ тэд бүгдээрээ аажимдаа дэс дарааллаараа шийтгэлээ амсана” гэж Зеленский хэлжээ. Зеленский дайнд оролцож буй чухал албан тушаалтнаа халж буй анхны тохиолдол энэ боллоо. Тэрбээр уг мэдэгдлээ өчигдөр орой видео хэлбэрээр хүргэсэн. Тэднийг хэрхэн шийтгэх талаар тодорхой мэдээлэл хүргээгүй ч Украины хамгаалалтыг сүйтгэхийн тулд Оростой хамтран хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж буй бүлэглэлүүд байгаа гэв.
Оросын цэргүүд биднийг мухардалд оруулж, энгийн иргэдийг ч онилж байна гэж Зеленский онцолсон. Мөн “Украины арми Киев, Чернигов хотуудаас Оросуудыг түлхэн унагаасан. Өмнөд болон Донбасст байдал туйлын хүнд хэвээр байна” гэдгийг хэллээ. Нөгөөтэйгүүр, Украины зүүн өмнөд хэсэгт салан тусгаарласан Донбассын бүс нутгийг аюулгүй байлгахыг эрмэлзэж буй тул дахин дайралтын голомт болгохгүй гэж Москвагаас мэдэгдээд байна.
Эх сурвалж: DAILY MAIL, WASHINGTON POST
Холбоотой мэдээ