"Д.Сумъяабазар авсан зээлээ төл"

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

"Д.Сумъяабазар авсан зээлээ төл"

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл ТББ-аас Хотын дарга Д.Сумъяабазарын хууль бус үйлдлийн талаар өнөөдөр /2022.04.01/ мэдээлэл хийлээ. 


Тэдний зүгээс "Д.Сумъяабазар 2016-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн  сайдаар ажиллаж байсан. Түүний хувьд  Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд  17.8, түүний эхнэр Н.Мичидмаа 5.6 , төрсөн дүү нь  51.7 хувийн хувьцаа эзэмшдэг. Д.Сумъяабазар уг банкинд "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын 44 тэрбум төгрөг, "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн  27 тэрбум төгрөг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг байршуулсан.

Улмаар байршуулсан мөнгөнөөс өөрөө найман тэрбумыг, төрсөн дүү нь 14 тэрбум, хамаарал бүхий этгээд н.Баярсайхан  12 тэрбум гэх мэтээр нийт 30 тэрбум төгрөгийг  зээл хэлбэрээр авсан байна.  Өөрөөр хэлбэл, дансанд айршуулсан мөнгөнөөс хувьцаа эзэмшигчид нь зээлж авсан гэсэн үг. Одоог хүртэл эргэж төлөгдөөгүй.

Д.Сумъяабазар энэ жил Хөгжлийн банк болон Монголбанкнаас 10 гаруй тэрбум төгрөгийг  зээлээд эргэж төлөөгүй. Тиймээс авсан зээлээ төл. Энэ асуудлыг шалгуулахаар 2021 оны наймдугаар сарын 7-нд Авлигатай тэмцэх газарт өргөдөл өгсөн. Найман сар өнгөрч байхад зөвхөн  хэрэг бүртгэлийн хэрэг нээчхээд Эрүүгийн цагдаагийн алба руу шилжүүлсэн. ЭЦА дээр тодорхой хэмжээний шалгалтыг  явуулаад прокурорын байгууллага  руу шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэр гаргасангүй. Тиймээс уг асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргүүлнэ" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж