VoLTE дэвшилтэт технологи Монголд анх удаа

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

VoLTE дэвшилтэт технологи Монголд анх удаа

Мобиком Корпораци нь технологийн хамгийн шилдэг шийдэл болох дуудлагын чанарыг сайжруулах дэвшилтэт VoLTE технологийг Монголд анх удаа нэвтрүүллээ.

VoLTE нь 4G LTE өндөр хурдны өргөн зурвасын сүлжээгээр дамжуулан үүрэн холбооны дуудлагыг илүү чанартайгаар хийх боломж бүхий шинэ технологи юм. Өнөөдрийг хүртэл бид 2G, 3G сүлжээнд дуудлага хийж, 4G сүлжээг зөвхөн датандаа зориулан ашигладаг байсан бол VoLTE үйлчилгээ рүү шилжсэнээр 4G сүлжээнд дуудлага хийж, утсаар ярингаа 4G датаны хурд унахгүйгээр интернэтээ ашиглах боломж бүрдэж байна.

VoLTE хэрэглэгчид ямар давуу талтай вэ?

  1. Дуудлага хийхэд ердөө 1-2 сек

Бид энгийн дуудлага хийхэд дунджаар 3.5-4 секундэд нөгөө хүнтэйгээ холбогддог бол VoLTE-д шилжсэнээр ердөө 1-2 секундийн дотор холболт тогтоно.

  1. Өндөр чанартай “HD Voice”

2G, 3G сүлжээгээр дамжиж буй үед бид утасны цаанаас 300-3400 герц давтамжаар нөгөө хүнийхээ яриаг сонсдог бол VoLTE дуудлага хийх үед 50-14’000 герц хүртэлх давтамжийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, та шивнэж ярих, чанга хөгжимтэй тоглолтын үеэр ярих үед ч таны дуу хоолойг утасны цаадах хүн яг хажууд байгаа мэт сонсох боломжтой юм.

  1. 4G-гээр ярингаа 4G дата ашиглах боломж

Өмнө нь утсаар ярих үедээ интернэтэд холбогдоход дата хурд удааширдаг байсан бол та утсан дээрээ VoLTE тохиргоог хийснээр 4G сүлжээнд яриа хийнгээ 4G сүлжээгээр өндөр хурдны интернэтэд холбогдож чадна.

  1. Батарейнд хэмнэлттэй

VoLTE-гээр дуудлага хийхэд батарей бага зарцуулах тул батарей ашиглалтад эерэг нөлөөтэй.

Мобиком Корпораци нь VoLTE үйлчилгээг Монгол орон даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Улаанбаатар дахь mymobi багцын хэрэглэгчид маань өнөөдрөөс эхлэн ашиглах боломжтой боллоо. Энэ ташрамд, бид орон нутагт тун удахгүй үйлчилгээгээ нэвтрүүлэх гэж байгааг мэдэгдэхэд таатай байна. Мобикомын хэрэглэгчдийн хувьд 4G сүлжээгээр дуудлага хийх үед 1 минутын ярианы тариф өөрчлөгдөхгүй бөгөөд дата хэрэглээний төлбөр тооцогдохгүй.

VoLTE ашиглахад анхаарах зүйлс

  • VoLTE дэмждэг гар утастай байх.
  • 2016 оноос хойш гарсан биет сим /USIM/, эсвэл eSIM-тэй байх.
  • 4G сүлжээ нэвтэрсэн байршилд VoLTE дуудлага хийх боломжтой.
  • VoLTE тохиргоог гар утас дээрээ хийсэн байх. VoLTE-гээ өмнө нь асаасан бол дахин тохиргоо хийх.

Утсан дээрээ VoLTE тохиргоо хийх заавар

iPhone (биет сим): Settings-Cellular-Cellular Data Options-Voice & Data-VoLTE-On

iPhone (eSIM): Settings-Cellular-Cellular Data Options-Voice & Data-VoLTE-On

Samsung: Settings-Connections-Mobile Networks-VoLTE calls On

VoLTE: Дэргэд байгаа мэт HD дуудлага

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж