Орос улс өөрсдийн төлөвлөгөөний талаар барин тавин худлаа хэлсээр ирсэн. Энэ удаад Киев дэх цэргээ цөөлнө гэсэн нь бас худлаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр Орос улс Донбассын чиглэлд шинээр цэргээ байрлуулж, хүчээ зузаатгалаа гэв.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 2021 оны тайлан танилцуулах хэвлэлийн бага хурлынхаа үеэр энэ мэдээг хүргэжээ. “Орос улс Киев болон Украины хойд хэсэгт хийж буй довтолгоогоо багасгаж, цэргийн хүчээ цөөлнө гэсэн. Гэтэл энэ нь худал мэдээлэл бололтой. Тиймээс Путины үгэнд биш үйлдэлд нь л итгэх хэрэгтэй. Оросууд Донбассын бүс нутагт дахин цугларч, дахин хүч нэмэгдүүлж, дахин хамгаалалт хийж байна. Бид илүү их хор хөнөөлтэй дараагийн довтолгоонуудыг хүлээж авч болзошгүй байна” гэжээ.
Энэ дашрамд Столтенберг Орос улс энэ утгагүй дайнаа зогсоож, бүх цэргээ татан, энхийн хэлэлцээ хийх хэрэгтэй гэсэн холбоотнуудын шаардлагыг онцлон санууллаа.
Эх сурвалж: UKRINFORM
Холбоотой мэдээ