Украины нөхцөл байдлыг харгалзан үзэж Хятад улс ОХУ-тай найрсаг харилцаатай байх нь зүй зохисгүй гэж Их Британийн кибер тагнуулын алба “GCHQ” анхааруулав. Тус байгууллагын захирал Жереми Флемингийн үзэж буйгаар Оростой урт хугацааны харилцаатай байх нь Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй юм. Мөн Владимир Путины туслахууд Украин дахь нөхцөл байдлыг худлаа мэдүүлж байна гэв.
Флеминг мөн Хятадын дэлхийн тавцанд тэргүүлэгч болох гэсэн ажиллагаанд Орос саад хийнэ гэж үзэж байна. Учир нь олон улсын дүрэм журмыг үл тоож, түрэмгийлэлтэй нэгдэх аваас Хятадын гол зорилго нурах юм. Оросын хувьд Хятад зөвхөн стратегийн сонголт бөгөөд Путины АНУ-ын эсрэг босох гэсэн арга зам гэж Флеминг онцлов.
Хятадыг сонгосноор ОХУ ямарваа хямралтай тулгарвал туслалцаа авах бүрэн боломжтой. Хятад нь дэлхийн томоохон зэвсэг нийлүүлэгч төдийгүй байгалийн хий, газрын тосны боломжит зах зээлтэй. Тиймээс Хятад улсын хувьд Орост нухацтай хандах нь зүйтэй гэж Флеминг үзэж байна.
Эх сурвалж: bbc world
Холбоотой мэдээ