Олимп, дэлхийн аварга Анна Щербакова зодог тайлах уу?

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Олимп, дэлхийн аварга Анна Щербакова зодог тайлах уу?

Оросын уран гулгалтын од Анна Щербакова олимп, дэлхийн аваргад түрүүлж, хүртэж болох бүхий л шагнал, алдар нэрийн эзэн болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өдгөө 18 настай тэрбээр саяхан ирээдүйнхээ талаар ярьжээ. 18 нас гэдэг бол эмэгтэй уран гулгагчдын хувьд залуудаа орох боловч дотоод өрсөлдөөн нь ширүүн Оросуудын хувьд дундаж нас.

Анна Щербакова “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би үргэлжлүүлэн гулгана. Миний зорилго ч хэвээрээ. Бэлтгэлээ хийж, сайн үзүүлбэр үзүүлэн тэмцээн бүрт хамгийн сайнаараа оролцмоор байна. Учир нь би үүнээс эрч хүч авдаг” гэжээ.

Түүний хөгжөөн дэмжигчид шүтээнээ зодог тайлах вий гэсэн айдастай байсан нь лавтай. Түүний насан дээр Алина Загитова их спортоосоо хөндийрч, Евгения Медведева хүнд бэртэл авсан.

Тэрбээр үргэлжлүүлэн “Биднийг юу хүлээж байгааг хэн ч мэдэхгүй. Тиймээс нөхцөл байдал цаашдаа яаж эргэхийг харна. Одоохондоо би энэ улирлаас түр засварлага авч, сэргэлт авмаар байна. Өнгөрсөн улирал дүүрэн амжилттай, гайхалтай мөч олон байсан ч бүгд хэцүү байлаа. Би тайван амьсгаа авмаар байна. Үүний дараа ирэх улирлаас өмнө шийдвэрээ гаргана” гэжээ.

Оросын гулгагчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байгаа нь түүний шийдвэрт нөлөөлөх үү? гэж асуухад “Тиймээ, миний шийдвэрт нөлөөлөх байх” гэж хариулжээ.

Саяхан уран гулгалтын дэлхийн аварга болсон хэдий ч Оросын тамирчдыг оролцуулаагүй. Ийнхүү эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн аваргаар Японы Каори Сакамото тодорсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж