Эртний египетүүд даавуугаар бэлгэвч хийдэг байжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Эртний египетүүд даавуугаар бэлгэвч хийдэг байжээ

ХДХВ/ДОХ-оос болон бэлгийн замаар дамжих халдвар,хүсээгүй жирэмслэлт зэргээс хамгаалах цорын ганц хэрэгсэл болох өнөөдрийн бэлгэвч бий болтол түүнийг орлох олон хэрэгслүүд байжээ. Даавуугаар хийсэн бэлгэвч маягийн уутыг эртний Египетүүд хэрэглэж байсан нь түүхийн эх сурвалжуудаас тодорхой болжээ. Түүнчлэн эртний Ромчууд, Францын хананы сүг зураг гэх зэрэг бэлгэвчтэй холбоотой эх сурвалжууд байдаг гэнэ. Илүү тодорхой баримт МЭ 1500-аад оны үеэс ч олдсон байна. Тэр үед Европод тэмбүү өвчин тархаж, даавуугаар хийсэн бэлгэвчийг тэмбүүгээс сэргийлэхийн тулд хэрэглэж байсан гэнэ.
Тэгвэл 1706 онд яруу найрагт анх Кондом гэдэг үг шинээр тэмдэглэгдсэн байдаг. Кондом гэдэг нь II Чарльз хааны үед амьдарч байсан нэгэн эмчийн нэр гэсэн түүхэн яриа байдаг. Чарльз хаан хууль бус угсаа залгамжлахыг оролдох олон хүүхдээс сэргийлэхийн тулд Кондом эмчээр арьсан бэлгэвчийг хийлгэж хэрэглэдэг байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.
1700-аад оны сүүлчээс амьтны арьсаар хийсэн бэлгэвч худалдаалагдаж эхэлжээ. 1800-аад оноос өнөөгийн дугуй үйлдвэрлэлээрээ алдартай “Good Year” компани бэлгэвчийг хаймраар хийж, худалдаанд гаргасан нь дэвшил авчирсан аж. 1919  оноос эхэлж бэлгэвчийг латексаар хийдэг болсон бөгөөд 1930-аад он гэхэд зөвхөн АНУ-д бэлгэвч үйлдвэрлэлийн 15 компани өдөрт 1,5 сая ширхэг бэлгэвч үйлдвэрлэн худалдаанд гаргаж байжээ..
Харин өнөө үед бэлгэвчийг латекс, политерн гэдэг хоёр төрлийн материалаар төрөл бүрийн хэмжээ, загвар, өнгө, үнэртэйгээр хийдэг болсон юм.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж