Цар тахлын улмаас завсарласан Монголын оюутны спортын V их наадам үргэлжлэн зохиогдохоор боллоо. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг оюутны их наадамд энэ удаад 27 их дээд сургуулиудын 1,500 гаруй оюутан тамирчид, багш, дасгалжуулагчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Тэмцээний сагсан бөмбөгийн медальтнууд тодорч, гандболын тэмцээн болж байсан ч цар тахлын улмаас тэмцээнүүд цуцлагдаж, хойшилсон. Харин саяхан Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц тушаал гарган оюутны V их наадмыг дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 10-ны хооронд явуулахаар болжээ.
Наадмын тэмцээний хуваарь
№ | Спортын төрлүүд | Хугацаа 2022 он | Зохион байгуулагдах газар |
1 | Гандбол | 4 сарын 05-06 | Буянт Ухаа спортын ордон |
2 | Таеквондо | 4 сарын 05-06 | Мон-Алтиус ДС-ийн спорт заал |
3 | Жүдо | 4 сарын 13-14 | ҮБХИС-ийн спорт заал |
4 | Волейбол | 4 сарын 14-20 | ШУТИС, МУИС-ийн спорт заал |
5 | Ширээний теннис | 4 сарын 14-15 | “Оч” ширээний теннисний клуб |
6 | Шатар | 4 сарын 15-17 | “СПС” цогцолбор |
7 | Футзал | 4 сарын 25-26 | МХБХ-ны Футзалын ордон |
8 | Чирлидинг | 4 сарын 30 | МУИС-ийн спорт заал |
9 | Чөлөөт бөх | 4 сарын 30 – 5 сарын 01 | “Аврагч” спорт хорооны заал |
Техникийн зөвлөгөөн болох газар, хугацаа
№ | Арга хэмжээ, спортын төрлүүд | Тэмцээний хугацаа (2022 он) | Техникийн зөвлөгөөний хугацаа | Зохион байгуулагдах газар |
1. | Таеквондо | 4 сарын 05-06 | 4 сарын 03-нд 12:00-13:30 | СТО-ы 1 давхрын хурлын танхим |
2. | Жүдо | 4 сарын 13-14 | 4 сарын 06-нд 12:00-13:30 | СТО-ы 1 давхрын хурлын танхим |
3. | Волейбол | 4 сарын 14-20 | Xийгдсэн | – |
4. | Ширээний теннис | 4 сарын 14-15 | 4 сарын 12-нд 12:00-13:30 | СТО-ы 1 давхрын хурлын танхим |
5. | Шатар | 4 сарын 15-17 | 4 сарын 11-нд 12:00-13:30 | СТО-ы 1 давхрын хурлын танхим |
6. | Футзал | 4 сарын 25-26 | 4 сарын 18-нд 12:00-13:30 | СТО-ы 1 давхрын хурлын танхим |
7. | Чирлидинг | 4 сарын 30 | 4 сарын 09-нд 12:00-13:30 | СТО-ы 1 давхрын хурлын танхим |
8. | Чөлөөт бөх | 4 сарын 30 – 5 сарын 01 | 4 сарын 29-нд 12:00-13:30 | СТО-ы 1 давхрын хурлын танхим |
Та бүхэн тэмцээний удирдамжтай дэлгэрэнгүй танилцана уу.
Холбоотой мэдээ