Монгол хэл, бичгийн шалгалтад унасан ч 5 сард дахин өгч болно

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Монгол хэл, бичгийн шалгалтад унасан ч 5 сард дахин өгч болно

Монгол хэл, бичгийн шалгалтад унасан ч 5 сард дахин өгч болно

Энэ жил Ерөнхий боловсролын дунд сургуулийг 33,058 сурагч төгсч байна. Их дээд сургуульд элсэгчдээс маргааш /2022.4.2/ монгол хэл, бичгийн шалгалтыг авна. Тус шалгалтын босго оноог  400-гаар тогтоосон юм. Харин  Элсэлтийн ерөнхий шалгалтыг  зургадугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. Тэгвэл маргааш болох монгол хэл, бичгийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас тодрууллаа.

-Энэ жилийн монгол хэл, бичгийн шалгалтад нийт хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ?

-Монгол хэл бичгийн шалгалтад 37,283 хүүхэд бүртгүүлсэн. Үүнээс 31,032 нь энэ хавар төгсөх сурагч байна. Үүний 6,671 нь өмнө оны төгсөгч юм.

-Шалгалтыг нийт хэдэн шалгалтын төв дээр зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр  ээлжит бусаар хуралдаж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тогтоолыг баталсан. Тус тогтоолыг баталсантай холбогдуулан шалгалтын байрыг 100 хувь дүүргэлттэйгээр ашиглахаар болсон. Өмнө жилүүдэд нэг ангид 12-15 хүүхэдтэй,  ширээ хоорондын зайг 1.5-аас 2 метрийн зайтай суулгасан.  Улсын хэмжээнд орон нутагт 24, нийслэлд 25, улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төв дээр монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулна.

“Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхэд монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.”

-Covid-19-өөр өвдсөн болон бусад хүндэтгэх шалтгааны улмаас тус өдөр шалгалт өгөх боломжгүй хүүхдүүд ахин шалгалт өгөх боломжтой юу?

-Оюутан элсүүлэх журамд зааснаар энэ удаагийн шалгалтад хамрагдаж чадаагүй бол ирэх тавдугаар сарын 7-ны өдрийн шалгалтад хамрагдах боломжтой. Ямар нэг байдлаар хамрагдаж чадаагүй бол Боловсролын үнэлгээний төвд хандаж бүртгүүлээд хоёр дахь шалгалтын эрхээ нээлгэнэ. Түүнчлэн ирэх зургадугаар сарын 22-25-ны өдрийн зохион байгуулах шалгалтад  ямар нэг байдлаар орж чадаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгч болно.

-Шалгалтад ирж буй хүүхдүүд ямар бичиг баримтууд бүртгүүлэх ёстой вэ?

-Монгол хэл, бичгийн шалгалтад ирэхдээ бүртгэлийн хуудасс суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байна.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж