Хэнд ч итгэж болохгүй өдөр

Хуучирсан мэдээ: 2022.04.01-нд нийтлэгдсэн

Хэнд ч итгэж болохгүй өдөр

Хэнд ч итгэж болохгүй өдөр

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нийг дэлхийн олон оронд хэдэн зууны турш тэмдэглэсээр иржээ. Зарим түүхчдийн үзэж буйгаар энэ өдрийг Франц улсад 1582 оноос буюу Жулиан хуанлиас Григорийн хуанлид шилжих үеэс эхлэн тэмдэглэсэн гэдэг. Улмаар 18-р зууны үед Их Британи даяар тархсан. Шотландад харин энэ уламжлал нь хоёр өдрийн арга хэмжээ болж өөрчлөгджээ.
Өдгөө Кипр улсад инээдмийн баяраар бүх нийтээр амардаг. Харин Одесса болон Украин улсад амрахгүй хэдий ч албан ёсны баярын өдөрт тооцогддог.

Энэ өдөр хүмүүс бие биеэ гэмгүй хуурч, “чаддаг” уламжлалтай. Сонин хэвлэл, радио телевизүүд хүртэл зохиомол хэргүүдийг мэдээлж хөгжилддөг байна. Тухайлбал, 1957 онд "ВВС" агентлаг Швейцарийн тариаланчид шпагетти гоймонгийн ургацын дээд амжилтыг үзүүлж байна гэж мэдээлж, модноос гоймон хурааж буй хүмүүсийн бичлэгийг үзүүлжээ. 1985 онд "Sports Illustrated" сэтгүүлийн зохиолч Жорж Плимптон бөмбөгийг  270 км/цаг хурдтай шидэж чаддаг шинэ тоглогч Сидд Финчийн тухай зохиомол нийтлэл бичиж олон уншигчдыг хуурсан юм. Мөн 1992 онд АНУ-ын Үндэсний олон нийтийн радиогоор ерөнхийлөгч асан Ричард Никсоныг сонгуульд дахин нэр дэвшинэ гэж хуурч, улс орныг гайхшруулж байжээ. "Google" компани ч бас жил бүр дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ямар нэг хошин зүйл хийсээр иржээ. Гэвч 2020, 2021 онд Covid-19 цар тахлын улмаас "Google" энэ уламжлалаа тасалдуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: HISTORY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж