330,944 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 324,092,585 төгрөгийн үнийн дүн бүхий 330,944 ширхэг хувьцаа арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ариг гал" ХК (EER +11.68%), "Женко тур бюро" ХК (JTB +3.05%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +2.37%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Инвескор ББСБ" ХК (INV -7.44%), "Дархан нэхий" ХК (NEH -4.13%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -3.86%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 6,418 ширхэг нэгж эрхийг 5,230,932 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаанд нийт 1,833,334 ширхэг үнэт цаас 3,025,001,100 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  -0.8% хувиар буурч, 38,096.88 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,375,725,410,307 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж