Ц.Нямдорж сайд нараа өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайд нараа өмөөрөв

Ц.Нямдорж сайд нараа өмөөрөв

УИХ-ын чуулганы үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж УИХ-ын гишүүд сайд нараа загнахаа боль, үргэлж загнаж байх юм гэв. Түүний хувьд УИХ-ын гишүүд сайд дарга наргүй загнадаг нэгэн.

Тэрбээр "Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 2021 онд төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг л тэр тоогоор гаргаж тавьсан. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа чинь дөрвөн жил шүү дээ. Тэр дөрвөн жилийн ажлыг хувиар гаргасан. Оруулж ирсэн юмны учрыг нь олж байж хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газрын гишүүдийг энэ УИХ-ын гишүүд хэтэрхий загнадгаа больчих хэрэгтэй. Зарим нь үргэлж л загнаж байх юм. Би ч энд 500-аад хүнтэй сууж үзсэн хүн шүү дээ. Загнаж муудалцах үе байдаг л юм. Тэгэхэд өдөр болгон хүн загнаж байгаа хүнийг үзээгүй. Энэ Ш.Адъшаа, Г.Тэмүүлэн нар зөв зүйл яриад байна. Халдвар, цэргийн ажиллагааны асуудалд хэн ч хариулт өгч чадахгүй байгаа шүү. Засгийн газар хоёр жил долоо хоног болгон халдварын нөхцөл байдлыг  ярьдаг байсан. Одоо бол долоо хоног бүр эдийн засгийг байнга ярьж байгаа.

Бинзений зах зээл хэзээ өөрчлөгдөхийг хэн  ч хэлж мэдэхгүй байна. Сая төсөв баталсны дараа бараг 700 тэрбум төгрөгийг зарцуулсан. Бодлогын хүүг УИХ-ын гишүүдийн дунд өндөр хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой. Нөгөө хэсэг нь бодлоготой хандах хэрэгтэй зэргийг харгалзаж үзээд л явж байна. Энэ олон улсын нөхцөл байдал хэзээ намжих юм байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж