С.Эрдэнэ: Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа

С.Эрдэнэ: Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа
НЭМЭЛТ:
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-АН-ын хувьд тамганы асуудал шийдэгдсэн. Эв нэгдлийн асуудал шийдэгдлээ. Цаашдаа АН хүчтэй сөрөг хүчний байр суурийг эзэлж, ард түмнээ төлөөлөн ажиллах бүрэн боломж бүрдэж байна. Монголын ард түмэнд хүлээсэн хүлээлтийг биелүүлж ажиллах болно. Бид олонхыг сайн ажиллуулах, Монгол Улсыг хөгжүүлэх ажил үлдэж байна. АН-ын нийт гишүүдэд, ардчиллыг тойрч нэгдэж ажиллая. Дараа дараагийн АН-ын ялалт Монголын ялалт байх болно.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрлөө. АН-ын жил тойрсон маргаан эцэслэгдлээ. Тодорхой зарчмын нэмэлт өөрчлөлт орсон. Ингээд дээд шүүх шийдвэрээ гаргалаа. Монгол хууль шударга ёсны дээдэлдэг зарчим байгаа юм байна. Намынхаа нийт гишүүдэд нэгдэхийг уриалж байна.
АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-АН-ын хувьд түүхэн өдөр тохиож байна. Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа. Бид Үндсэн дүрмийнхээ дагуу намын шинэчлэл өөрчлөлтийн ажлыг эхлүүлнэ. Намын бүх шатны эргэлтийн сонгуулийг яаралтай зохион байгуулна. Зарим дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Дараагийн намын хүчирхэг шинэ удирдагчийг гаргана. Үл ойлголцох байдалд орж байсан нийт журмын нөхөд гишүүдээ хандаж хэлэхэд АН атгасан гар мэт нэгдэлтэй байж бүх шатны сонгуульд амжилт гаргах суурийг тавьж байна. АН-ын бүх шатны байгууллага та бүхэнд нээлттэй. Бид нэгдмэл байж улс орноо хүндрэлтэй байдлаас гаргана.
НЭМЭЛТ:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр боллоо. Хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

АН-ЫН ҮНДСЭН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ УДШ БҮРТГЭВ

Улсын дээд шүүхийн өнөөдрийн /2022.03.31/ хуралдаанаар С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус хурал дөнгөж сая дууссан байна. Өөрөөр хэлбэл АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэснээр С.Эрдэнэ даргатай АН-ыг хууль ёсны хэмээн Улсын дээд шүүх үзлээ.

Мөн дээрх асуудлаар АН-аас 17.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
ТэнэглэлТэнэглэл
40
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж