Сэрэмжлүүлэг: Эксковаторт дайруулсан хүүхдэд тусламж үзүүлж амжаагүй

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Эксковаторт дайруулсан хүүхдэд тусламж үзүүлж амжаагүй

Сэрэмжлүүлэг: Эксковаторт дайруулсан хүүхдэд тусламж үзүүлж амжаагүй

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалан захын урд замд хүүхэд эксковаторт дайруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Одоогоор шалгалтын ажил үргэлжилж байна. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Долдугаар ангийн сурагч байсан нь тогтоогдсон. Харин осол ямар шалтгаанаар гарах болсон нь одоогоор тодорхойгүй байна” гэлээ.

Осол өнөөдөр 11:00 цагийн үед болсон байна. Түргэн дуудсан боловч тусламж ирэхээс өмнө хүүхэд нас баржээ.

Хэрэв зам, гарц стандартын дагуу байсан бол эксковаторт техникийн эвдрэл гэмтэл гарсан байж болзошгүй. Харин жолооч эрүүл, техникийн бүрэн байдал асуудалгүй байсан хүүхэд гарц газраар гарсан байж болзошгүй. Одоогоор албаны хүмүүс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Иймд бага насны хүүхэдтэй эцэг эх асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлж, аливаа осол эндэгдлээс урьдчилан сэргийлнэ үү! Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар анхаарал болгоомжтой, хурдаа тааруулж, дүрмээрээ зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ХарамсалтайХарамсалтай
13
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж