Улсын хилийн шугам дээрх чингэлэг солилцох талбайгаар сүүлийн хоёр сард 4300 орчим чингэлэг хүлээн авсан байна. Үүний 430 орчмыг төмөр замаар, 250 орчмыг нь автозамын гүнийн гаалиар татан авчээ. Нийт 2200 чингэлгийг автомашинаас шилжүүлэн ачиж нэвтрүүлсэнээс 100 орчмыг нь олголтын талбайд өргөгч кранаар болон бусад төхөөрөмжөөр буулгасан байна.
Гуравдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нийт оны эхнээс 2,208.2 мян.тн нүүрс, авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 106 чингэлэг буюу оны эхнээс 311 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 27, төмөр замаар 875 чингэлэг буюу оны эхнээс нийт 558.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 3,083.7 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 254.5 мянган тонн буюу есөн хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд энэ сарын 24-ний өдрийн байдлаар нийт 155,546 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 12,572 тн, АИ-92 автобензин 54,255 тн, АИ-95 автобензин 4073 тн, ДТ 82,582 тн байгаа ба АИ-92 автобензиний 41, АИ-95 автобензиний 49 хоногийн, А-80 автобензиний 75, ДТ-ний 30 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 81,044 тн буюу АИ-92, АИ-95 автобензиний 35 хоногийн, ДТ-ний 36 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Монгол Улс он гарсаар нийт 396.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Холбоотой мэдээ