Байдений засаг захиргаа Лхагва гаригт Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болов. Учир нь гүравдугаар сарын эхээр Иран улс Иракийн Эрбил хот руу пуужин харвасан юм.
АНУ-ын Сангийн яам Ираны баллистик пуужингийн судалгаа, хөгжүүлэлт хариуцсан гвардийн корпус, химийн судалгааны лаборатори болон пуужин хөөргөх эд анги худалддаг зуучлагч нарын эсрэг хориг арга хэмжээ авах юм байна.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ "Ираны баллистик пуужинтай холбоотой үйл ажиллагаа нь Ойрхи Дорнодын бүс нутгийг тогтворгүй болгосоор байна. АНУ тус аюулыг тасалдуулахын тулд мэдэлд буй бүх хориг арга хэмжээг үргэлжлүүлэн ашиглах болно" гэж мэдэгджээ. Мөн АНУ болон Ираны талууд удахгүй хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэв.
Эх сурвалж: cnn
Зочин 2022-03-31 213.87.149.177
!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw
Зочин 2022-03-31 202.9.40.72
Ираны хөөрдөггүй баллистик пуужинд хориг тавихын оронд өөрсдийнхөө хөөрч, хаана ч цохилт өгч чадах пуужиндаа хориг тавиач. Дунд тусгалын цөмийн пуужингийн үйлдвэрлэлээ явуулаад эхэлчихсэн шдээ. 2025 он хүртэл 100 ширхэгийг хийнэ гэсэн. Хааш нь ч нийлүүлэх гээд байгаа юм. Дунд тусгалын пуужинг Америкт суурилуулбал лав л Номхон, Атлантын далайг гаталж өөр оронд бууж чадахгүй. Канад, Мексик хоёрт пуужингийн цохилт өгөхгүй нь тодорхой. Тэгэхээр Европ руу л нийлүүлнэ дээ. Бас Тайвань, Япон, Солонгос