Ажлын байран дээрээ согтуурсан гаалийн байцаагчийг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Ажлын байран дээрээ согтуурсан гаалийн байцаагчийг чөлөөлжээ

Ажлын байран дээрээ согтуурсан гаалийн байцаагчийг чөлөөлжээ

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрөгч долоо хоногт ажлын байран дээрээ согтуурсан гаалийн албан хаагчийг чөлөөлжээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг эрх бүхий байгууллагаас тогтоосон. Улмаар албан тушаалаас нь халсан шийдвэрийг иргэн Х эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна.

Энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн 16 дугаар хуралдаанаар хэлэлцэж, дээрх үндэслэлээр ажлаас халсан нь хууль зөрчөөгүй болохыг тогтоож, иргэн Т.Х-ийн гомдлын шаардлагыг бүхэлд хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 150 иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлж,  сонгон шалгаруулалтгүй томилогдсон 1112 төрийн албан хаагчийг чөлөөлөх шийдвэрийг ТАЗ-өөс эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн, хяналт тавьж байна.

Түүнчлэн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх үйл ажиллагаа эрчимжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж