"The Hu" хамтлагийнхан дөрөвдүгээр сарын 15-наас "Хар аянга" нэртэй Европын орнуудаар тоглолт хийхээр төлөвлөжээ. Тэд АНУ-д болох "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцохоор болсон. Энэ наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцох гэж байна.
Америкт төдийгүй дэлхийн хамгийн том хөгжмийн фестивалийг “Coachella Valley Music”, “Coachella Festival” жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Уг наадамд дэлхийн олон алдартай дуучид, хөгжимчид хүрэлцэн ирдэг төдийгүй жилээс жилд үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа юм.
Хамтлагийн залуус “Хүн” нэртэй аялан тоглолтоо 2021 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийж, гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолт хийсэн. Одоо эх орондоо ирээд байгаа юм.
Тэд 2019 онд амжилт, бүтээлээр арвин жил байсан. Хамтлаг дэлхийд гарч, Европыг байлдан дагуулсан. Нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн билээ.
Холбоотой мэдээ