Орост нэгдэх талаар санал асуулга явуулна

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Орост нэгдэх талаар санал асуулга явуулна

Орост нэгдэх талаар санал асуулга явуулна

Гүржээс салан тусгаарласан Өмнөд Осетийн удирдагч Анатолий Бибилов Лхагва гаригт Орост нэгдэх талаар олон нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж мэдэгджээ.  Тэрбээр Оросын телевизээр шууд ярилцлага өгөхдөө эхний ээлжид Өмнөд Осетийн ард түмний саналыг харгалзан үзэх хэрэгтэй гэв.

Анатолий Бибилов ярилцлага өгч байхдаа ОХУ-д нэгдэх нь тус улсын олон жилийн хүсэл байсныг онцолж, 2008 онд болсон Осетийн төлөөх Гүрж болон Оросын тулааныг дурссан байна.

Тус дайны дараа Москвагийн зүгээс Өмнөд Осет болон Абхазыг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн. Мөн тус хоёр улсад Оросын байнгын цэргийн бааз байгуулжээ. Өмнөд Осетийн хувьд Украин руу ОХУ-ын цэргийн хүчинд туслалцаа үзүүлэхээр арми илгээсэн байна.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж