Австралийн сэтгүүлч Хятадад тагнуулын хэргээр шүүгдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Австралийн сэтгүүлч Хятадад тагнуулын хэргээр шүүгдэж байна

Австралийн сэтгүүлч Ченг Лэйг тагнуул хийсэн гэх үндэслэлээр 19 сар гаруй Хятадад саатуулсны эцэст Бээжингийн шүүхэд шүүж байна. Ченг Лэй нь 2020 оны наймдугаар сард баривчлагдах хүртлээ Хятадын төрийн мэдээллийн "CGTN" сувгийн бизнесийн мэдээний хөтлөгч байсан. Түүнийг төрийн нууцыг хууль бусаар хилийн чанадад задруулсан хэргээр баривчилжээ.

Хаалттай шүүх хурал өнөө өглөө орон нутгийн цагаар 9:30-д эхэлсэн бөгөөд хэдэн цаг үргэлжлэх төлөвтэй байна. Хэрвээ Ченг Лэй гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял авч болзошгүй. Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пэйн хоёр улсын хооронд байгуулсан консулын гэрээний дагуу Австралийн дипломатчдыг Чэнгийн шүүх хуралд оролцуулахыг хүссэн боловч зөвшөөрөөгүй аж.

Чен Хятадад төрсөн бөгөөд хүүхэд байхдаа эцэг эхийнхээ хамт Австрали руу нүүжээ. Нягтлан бодогч, санхүүгийн шинжээчээр ажиллаж байгаад Хятадад буцаж иржээ. Тэрбээр 2012 онд тус улсын "CGTN" телевизэд ажилд орсон.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж