Хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 1993 оноос эхлэн өнөөгийн байдлаар Хятад улсын талаас манай улсын Батлан хамгаалах салбарт нийтдээ 93 сая юанийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн ба 160 гаруй монголын цэргийн албан хаагч тус улсын цэргийн их дээд сургуулиудад суралцан төгсөөд байгаа аж. Мөн өнгөрсөн 2009 онд “Энхийг сахиулагч элч-2009” хамтарсан сургуулийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулжээ. Энэ удаагийн айлчлалын явцад Хятадын төлөөлөгчид Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж буй “Хааны эрэлд-2010” олон улсын команд штабын хээрийн сургуулилтийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Батлан хамгаалах их сургуулиар зочлох юм байна.
Д.Долгор