"Coinbase" 25 мянган орос хэрэглэгчийг блоклов

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

"Coinbase" 25 мянган орос хэрэглэгчийг блоклов

"Coinbase" 25 мянган орос хэрэглэгчийг блоклов

Криптовалют арилжааны платформ "Coinbase" нь Оросын аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй холбоотой 25 мянга гаруй дижитал түрийвчийг хаажээ. "Coinbase"-ийн хуулийн ахлах ажилтан Пол Груал нэгэн блогтоо энэ мэдээллийг баталгаажуулсан байна. Мөн тэрбээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон дансуудыг АНУ-ын засгийн газарт мэдээлсэн гэв.

Тус платформын гүйцэтгэх захирал Брайан Армстронг оросуудыг криптовалют биржийг бүхэлд нь ашиглахыг хориглох уриалгын эсрэг байр сууриа илэрхийлээд, барууны хориг арга хэмжээний үр дүнд рублийн ханш огцом унаж байгааг онцлон дурджээ.

Оросууд дайны улмаас үүссэн инфляциас хамгаалах зорилгоор рублээ "Bitcoin" болон "USDT Tether"-ээр сольж байна. Тиймээс, Орос дахь биткойн солилцооны хэмжээ гурав дахин өссөн байна.

Эх сурвалж: BUSINESS TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж