Өмнөд Солонгосын цэрэг Украинд тулалдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.31-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын цэрэг Украинд тулалдаж байна

Өмнөд Солонгосын тэнгисийн цэрэг Ри Кен ОХУ-ын эсрэг дайнд оролцохоор Украин руу явжээ. Тэрбээр тус улсад довтолгооны нууц ажиллагаа явуулж байна гэж өчигдөр /2022.03.30/ мэдэгдэв.

Тэнгисийн цэргийн хүчний офицер асан Ри засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Оросын эсрэг дайнд оролцохоор гуравдугаар сарын эхээр Украин руу явсан байна. Гэтэл, Өмнөд Солонгос өнгөрсөн хоёрдугаар сарын дундаас эхлэн иргэдээ Украинд зорчихыг хориглосон билээ.

"Би Олон улсын Легионд ирээд гэрээнд гарын үсэг зурсны дараа үндэстэн дамнасан ахмад дайчдаас бүрдсэн тусгай багийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Манай багт нууцын зэрэглэлтэй даалгавар өгсөн. Тиймээс бид өчигдрөөс эхлэн дахин хуваарилагдаж, шууд довтолгооны ажиллагаа явуулж байна" гэж Ри цахим хуудсаараа дамжуулан хэлжээ. Мөн аюулгүй байдлын үүднээс нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

Тэрбээр байлдааны хувцастай, винтов барьсан зургаа инстаграмдаа нийтэлжээ. "Yonhap" мэдээллийн агентлагаас Ригийн мэдэгдлийг баталгаажуулахыг хүсэхэд Украины батлан ​​хамгаалах олон улсын легионын хэвлэлийн төлөөлөгч Дамиен Магроу инстаграм дээрх бичлэгийг байршуулахаас өмнө түүнтэй ярилцсан гэдгээ баталжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
5
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж