Тавантолгой үйлдвэрийг засварлаж байгаа гэв | News.MN

Тавантолгой үйлдвэрийг засварлаж байгаа гэв

Тавантолгой үйлдвэрийг засварлаж байгаа гэв

Тавантолгой үйлдвэрийг засварлаж байгаа гэв

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороон дахь “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарсан. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард үйлдвэрийн нэгдүгээр цех болон савлагааны цех галд өртсөн.

Одоогоор үйлдвэрийг засварлаж байгааг “Тавантолгой” ХХК-иас мэдээлэв. Тус газрын өгсөн мэдээллээр “Галын улмаас түлшний нөөц, үйл ажиллагаа доголдоогүй. Тухайн үед өөр нөөц шугамаар орлуулж ажилласан. Ерөнхийдөө үйлдвэрийг засварлах ажил дуусах шатандаа байна” гэлээ.

Мөн галын шалтгаан нөхцөлийн талаар тухайн үед нийслэлийн Цагдаагийн газар, СХД-ийн Цагдаагийн газар, гал түймрийн шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байгааг мэдээлж байв. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газраас тодруулахад “Галын дүгнэлтийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй мэдээлнэ. Иймд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Дашрамд дурдахад, "Тавантолгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг маргаашаас 3750 төгрөгөөр буюу өмнөх үнээр борлуулна. Засгийн газрын шийдвэрээр гэр хорооллын айл өрхүүдийн түлшний үнийг хүйтний улирал дуустал буюу 50 хувийн хямдралтай үнээр нэг шуудайг нь 1875 төгрөгөөр өнөөдрийг хүртэл борлуулж байв. Одоогоор түлшийг 600 гаруй цэгт борлуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-31 213.87.149.177

>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-03-31 202.126.89.228

"ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА" КИНОН ДЭЭР ГАРДАГ "ШАХМАЛ ТҮЛШЭЭ" АРДЫН ЗАСАГ 40-ӨӨД ЖИЛИЙН ДАРАА Л ХИЙЖ СУРАВААА ХӨӨРХИЙ…..БОДИТ АМЬДРАЛАА ГЭЖ …….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж