УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг "Дорнод гурил" ХХК-ийн захирал гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр 2016-2020 онд нэгэнт ялах нь тодорхой МАН-ын батлахыг өвөртөлж очоод дахиад сонгогдсон азтай нэгэн. Тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сууж байгаа ч гавьяатай хийж гийгүүлсэн юмгүй гишүүн. УИХ-д 12 жил сууж байгаа гэхэд олигтой санаачилсан нэг хууль байхгүй гэж иргэд шүүмжлэх нь бий.
Тэрбээр өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ "Ер нь хөдөө аж ахуйн салбар чадан ядан ажиллаж, Монголоо тэжээж байгаа. Дэлхий дээр өнөөдөр ийм хямд үнэтэй мах идэж байгаа нэг ширхэг талх нь 1000 гаран төгрөг, нэг килограмм гурил нь 1000 гаран төгрөгийн үнэтэй орон байхгүй шүү. Би энийг баталгаатай хэлнэ. Бид хөдөө аж ахуйн салбараа улам сайн дэмжих ёстой. Тэгж байж энэ салбар дээр суурилсан хөнгөн, хүнсний аж үйлдвэр хөгжих ёстой. Харин үйлдвэрлэлээ тарифын бодлогоор дэмжих ёстой" гэсэн нь олны дургүйцлийг хүргээд амжив.
Х.Болорчулуун улстөрөөс гадна морь сонирхогч улстөрчдийн нэг. Тэрбээр аймгийн алдарт уяач цолтой нэгэн. Тэрбээр ийнхүү хөдөө аж ахуйн салбараа өндөр өргөх гэсэн үү, чуулганы хуралдааны үеэр талхны үнийг ч мэдэхгүй байгаагаа харууллаа. Цар тахлын нөхцөл байдлын хойш улс орны эдийн засаг улам агшиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэд дахин нэмэгдэж байхад төрийн түшээ ингэж хэлж байгаа нь иргэдийг бухимдуулав.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ